Улс төр

МОНГОЛЫН ШҮҮХ Т.БАДАМЖУНАЙД ХЭРХЭХ ВЭ?


“Данх” хочит Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын индэр дээрээс таван “Ш” ажиллагааг хийхээ мэдэгдсэн. Уг ажиллагааны хүрээнд сайд асан Т.Бадамжунайг хилийн цаанаас өөрийн хүсэлтээр нь баривчилж авчирсан.

“МУУ ЮМ МОДОН УЛААТАЙ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний эхний олз Ч.Сайханбилэг бус Т.Бадамжунай байлаа. Хэрэв Т.Бадамжунайд хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй, төсвийн мөнгөөр эх оронд нь авчирчхаад хэрэг наймаалцах юм бол таван “Ш” ажиллагааны утга алдагдах буй за.

.бадамжунай-1024x597 МОНГОЛЫН ШҮҮХ Т.БАДАМЖУНАЙД ХЭРХЭХ ВЭ?

Иймээс Засгийн газар уг асуудалд хэрхэн арга хэмжээ авахыг олон нийт нүд салгалгүй харж байна. Иймд, Т.Бадамжунайд холбогдох хэргийг хүргэж байна:

  • 2004 оноос эхлэн Нийслэлийн газрыг зарж ирсэн. Мөн түүнээс гадна түүний хамаарал бүхий “Мафи”-тай тэмцэнэ хэмээн мэдэгдэв. Т.Бадамжунай нь “МАН”-ын ажлыг гардан хийж байв. Үүнээс гадна тэрбээр маш олон хэрэгт нэр холбогдсон.
  • ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай 2007 онд “Хадгаламж банк”-ны хэрэгт нэр холбогдон Монгол банктай хамтран ажилсан шалгалтын явцад тус банкнаас 14 тэрбум 380 сая төгрөгийн дутагдал гарсан байдаг бөгөөд дээрх мөнгөн дүнг хувьдаа завшжээ.
  • Одоогоос 10 жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард ЖДҮХС-ийн хүрээнд 2012 оны төсөвт тусгагдсан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байдаг.
  • ХХААҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ‘’TWIN TOWER’’-ийн 13 давхарт байрлах өөрийн оффистоо их хэмжээний мөнгийг хууль бусаар байрлуулж байсан.

2018 оноос хойш  ор сураггүй байсан тэрбээр энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний  “Ш” ажиллагааны хүрээнд ил гарав.

Т.Бадамжунай 2018 оны арванхоёр дугаар сард Замын-Үүдийн боомтоор “УАЗ-469” машинаар хил давжээ. Түүнээс хойш Филлипин, Сингапур зэрэг улсад амьдарч байгаа нь тогтоогдсон. Филлипиний АТМ-аас гүйлгээ хийх явцад түүнийг тус улсын хууль хяналтынхан илрүүлж байршлыг нь тогтоов.  


ТАВАН “Ш” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД 100 ГАРУЙ ХҮНИЙГ ХАЙЖ ИЛРҮҮЛНЭ

Уг ажиллагаанд өртсөн Т.Бадамжунайд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж Прокурорын тогтоолоор гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, түүний гадаад дахь дансыг царцаасан.

Иймд ‘’луйварчин‘’, ‘’авлигачин’’, ‘’ЖДҮ’’-чин, ‘’Төсвийн мөнгийг шамшигдуулагч’’ Т.Бадамжунайд хууль үнэн шударгаар үйлчлэх нь юу л бол хэмээн улстөрийн хүрээнд жиргэгч шувуухай хэдийн жиргэлээ.

Үүнээс гадна улсын мөнгөнд хууль бусаар хүрсэн улс төрчид нэгээр дуусахгүй.

Нийтлэгч: Н.Сарантуяа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
1
+1
4
+1
1
+1
3
+1
3

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...