Нийгэм

 “АМАР БАЙНА УУ 2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 48.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ДОТООДДОО ҮЛДЭЭЖЭЭ

Мөн үзэсгэлэнгийн үеэр 48.9 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээсэн бодит үр дүн гарчээ.

Д.СУМЪЯАБАЗАР
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70-80 хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. 

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалсан юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр 48.9 тэрбум төгрөгийн мөнгөний эргэлтийг дотооддоо үлдээсэн бодит үр дүн гарчээ.

Түүнчлэн цахим худалдаагаар 250 сая төгрөгийн орлого олж, ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээний үеэр нийт дөрвөн тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...