Нийгэм

ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙГ 19 БАЙРШИЛД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. 

Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар баталсан. 

Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзлэх бөгөөд 148.323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь нийт 15,382 нэгж талбар, 1102.8 га талбайг хамарч байгаа юм.

Төслийн хүрээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 2778 нэгж талбарт газар чөлөөлж, 16,671 айлын 153 блок орон сууц ашиглалтад оруулжээ. 

Харин энэ онд 46 блок 5076, 2024 онд 44 блок 5300, 2025 онд 53 блок 6400 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...