Нийгэм

ЦАГ АГААР | УЛААНБААТАРТ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

young woman in snow
Photo by Daniel Frank on Pexels.com

Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн нутгаар шороогоор шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с,  зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15-17 м/с  хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч  -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...