Нийгэм

SOS | 22 НАСТАЙ ЗАЛУУГ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Сүхбаатар аймаг, Халзан сум. Хатавч багийн “Дэмбэрэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т малчин Г 03.14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 16:35  цагт хүлээн авсан.

ezgif.com-gif-maker SOS | 22 НАСТАЙ ЗАЛУУГ  ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харьяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт “Дөрвөлжийн хөндий”, “Алтат”, “Хувилгааны-Өвөлжөө”, “Энгэрийн хөв” гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт “Шандын хоолой”, “Хатавчийн хавцал”, “Шинэ худгийн хөндий”, “Цэг” гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

1 Comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...