Маргааш “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”. Энэ өдрийг гоёлын цэцэггүйгээр зүйрлэхгүй. Цэцэг нь хүмүүст тэр дундаа эмэгтэйчүүдийн “Аз жаргалын даавар“-ыг хүчтэй ялгаруулахад тусалдаг байна.
Сүүлийн гурван жилд хамгийн их цэцэг нийлүүлсэн улсаар “БНХАУ” нэрлэгДЭВ.
Манай улс сүүлийн жилүүдэд гоёлын цэцгийг хүлэмжийн аргаар ургуулж зах зээлд нийлүүлж ирснээр импортоор орж ирэх цэцэгсийн тоо эрс буурчээ. Манай улсад БНСУ, Нидерланд, Турк, Узбекстан Орос, БНХАУ, гэх зургаан улс гоёлын цэцэг нийлүүлж байна. Тэгвэл сүүлийн гурван жилд хамгийн их цэцэг нийлүүлсэн улсаар БНХАУ нэрлэгджээ. Жилд дунджаар нэг улсаас дөрвөн сая гаруй амьд цэцэг импортоор орж ирдэг гэх тоон баримт бий.
Дэлхий дахинд тархсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг нийтээрээ тэмдэглээд 165 гаруй жил болжээ. Уг өдөр эртний ром улсаас гаралтай гэж түүхэнд бичигдсэн байдаг. Харин манай улс 1990 оноос эхлэн албан ёсоор “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгов. Үүнээс гадна сүүлд Гуравдугаар сарын 8-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Сүүлийн сэтгэгдэл