Жиг Жуг

Vandebo: Төв цэнгэлдэхийн бүх хогийн цэвэрлэж дууслаа

“Зуны зугаа” тоглолтын дараа төв цэнгэлдэх хүрээлэн хогон далай болсон байна хэмээн цахим орчинд шуугах болсон. Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас мэдээлэл хийлээ. Тэд; “Цэнгэлдэхийн дотор болон гадна хогийг цэвэрлэлээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл явж л байна. Гэхдээ яахав ээ угаасаа тэгдэг л хойно. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна.

Аливаа шоу тоглолт, фестиваль дууссаны дараа их хэмжээний хог гардаг нь хэвийн үзэгдэл. Ганц манай оронд биш дэлхийн бусад хотуудад ч ийм л байдаг. Хамгийн гол нь тэр хогийг дараа нь цэвэрлэдэг. Яг энэ зарчмаар бид бүх хогийг цэвэрлэж дууслаа.

Мэдээж хоггүй цэвэрхэн байхыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бид ч тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ хогоо битгий ил задгай хаяарай. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалсан. Дор бүрнээ хичээж байж бидний хүсээд байгаа орчин нийгэм илүү сайхан гэрэл гэгээтэй болно. Тиймээс дан ганц чи дан ганц би гэж хэн нэгэн рүүгээ буруу өгөлгүй хамтдаа л хичээе” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Сонин Хачин: Австрали улс 1932 онд шувуутай дайн зарлажээ

1932 Онд Австрали улс нэгэн сонирхолтой амьтаны эсрэг дайн зарласан юм. Дайн...

СоСа | Дэлхийг донсолгосон арван зүүд

Зүүд зөнтэй гэдэгт олон хүн итгэдэг. Гэхдээ итгэхгүй хүмүүс түүнээс ч их...

Гурван жилийн хорих ял авсан Д.Сүндийг хугацаанаас нь өмнө суллажээ

“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга асан Д.Сүндийг өчигдөр суллажээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн эрүүгийн...

БНСУ-ын том хөх, өгзөгтэй гэгддэг модель монголоор аялахаар ирлээ

БНСУ-ын зэрэглэл өндөр фото модель гэгддэг ssunbiki манай улсаар аялахаар ирлээ.