ActiveСпорт

“ХӨХ СУВД-2023” МӨСНИЙ БАЯРЫН ҮЕЭР ХОРИГЛОСОН БАЙРШЛУУД

Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд “Хөх сувд-2023” мөсний баяр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 2-4-ний хооронд болох гэж байна. 

Уг арга хэмжээний үеэр иргэд аюулгүй байдлаа ханган, хориглох тэмдэг, хязгаарлах тууз байрлуулсан газраар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа. 

Иргэдийн анхааралд: 

  • Хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байх
  • Хязгаарлах шугамаас гадагш хөдөлгөөн үйлдэхгүй байх
  • Шөнийн цагаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх
  • Автомашины араас чарга болон олсоор чирэгдэж явахгүй байх
  •  Гал түймрийн аюулгүй байдлаа хангах
  •  Нуурын мөсөн дээр хурд хэтрүүлэхгүй байх
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг хараа хяналттай байлгах
  • Мөсөн дээр халтирч унаж, гэмтэж бэртэхээс болгоомжлох
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Хувийн эд хөрөнгөдөө хараа хяналттай байх
  • Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
pw65xm_333962888_977542889837103_4655660208906484741_n_x974-683x1024 "ХӨХ СУВД-2023" МӨСНИЙ БАЯРЫН ҮЕЭР ХОРИГЛОСОН БАЙРШЛУУД
lk2uh3_333976826_129599536481131_9195780718437172040_n_x974 "ХӨХ СУВД-2023" МӨСНИЙ БАЯРЫН ҮЕЭР ХОРИГЛОСОН БАЙРШЛУУД

“Хөх сувд-2023” мөсний баярын үеэр мөсөн сур, шагайн харваа, тэшүүр, мөс мөргөлдүүлэх, олс татах, мөсний волейбол зэрэг тэмцээн болж, тахтай морин чарга, тахтай хатирагч морьдын уралдааныг зохион байгуулдаг.

20 гаруй жилийн түүхтэй уламжлалт мөсний баяраар энэ жил 35 жуулчны бааз, 30 орчим гэр буудал, 12 зочид буудал, Guest House жуулчид, амрагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...