Active

Т.БАДРАХБАЯР: ГУРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХОЁРДУГААР САРЫНХТАЙ ХАМТ ОЛГОХ ЧИГЛЭЛ ИРЭЭГҮЙ

Хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмжийг улсаас олгодог. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан урагшлуулж, өнөөдөр олгохоор болсныг ХХҮЕГ-аас зарлаад байгаа билээ.

Харин гуравдугаар сарын мөнгийг энэ сарынхтай хамт өгөх эсэхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын/ХХҮЕГ/ дарга Т.Бадрахбаяраас тодруулахад “Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно.

Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй.

Халамжийн мөнгийг урьдчилж өгөх нь буруу юм. Тухайн иргэний сар тутмын наад захын хэрэглээг хангах халамжийн тэтгэмж учраас дараа сард хэрэглэх мөнгөгүй болчихдог” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно” хэмээн энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтэд мэдээлж байсан нь хүлээлт үүсгээд буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...