Нийгэм

Чингэлтэй дүүргийн иргэдийг Япон улсад ажилд зуучилна

Япон улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи болон тус хотын төлөөлөгч нар хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэгт зочиллоо. 

Чингэлтэй дүүрэг нь Яйзу хоттой 2017 оноос хойш спорт, боловсрол, төрийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг өргөн цар хүрээнд хамтран ажиллаж байна. 

Ийнхүү Яйзү хотын төлөөлөгч нар Чингэлтэй дүүрэгт зочилсноор хамтын ажиллагааны дараагийн алхамыг эхлүүлж шийдэл, шийдвэрүүдийг гаргах талаар ярилцав.

Тодруулбал, 

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Жил бүрийн хавар Монгол, Япон сурагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол сурагчид Япон улсын соёл, хэл, орчинтой танилцаж, сурах, судлах цаашлаад их, дээд сургуулиа тус улсад суралцах боломжийг нээж өгөх юм. Мөн Япон сурагчид Монголын тал нутагтай танилцаж, морь унаж, Монгол хэл, ахуй соёлоос суралцах, манай улсын их, дээд сургуулиас сонгон суралцах давуу талтай болохыг дурдсан. Тиймээс сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчдыг Япон, Монгол хэлийг тодорхой хэмжээнд сурсан байх зэрэг шаардлага, нөхцлийг тодорхой болгохоор үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. 

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙГ ЯПОН УЛСАД АЖИЛД ЗУУЧИЛНА

Дүүрэг, хотын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах. Өөрөөр хэлбэл эгч, дүү хот болох асуудлыг судалж холбогдох түвшинд асуудлаа тавьж ярилцлаа. Үүний үндсэн дээр Япон улсад загас агнуур, барилга, аялал жуулчлал, асаргааны чиглэлээр тус дүүргийн иргэдийг ажилд зуучлах, туршлага судлуулах бүрэн боломжтой талаар уулзалтын үеэр онцолсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...