Нийгэм

62 настай эрэгтэй голж живж, амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 51 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т Дэлгэрмөрөн голын усанд иргэн 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Ц /62 настай, эрэгтэй/-ийг 07.04-ний өдрийн 23:51 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.05-ны өдрийн 01:23 цагт осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн “Өргөн хайрын дэнж” гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн хаягийн тэмдгийн дэргэд үерийн далан дотор цогцос байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 07:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж үерийн далан дотор иргэн Э /57 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...