Улаан лооль
Улаан лоолийн ургах нөхцөл бүрдсэн цаг ууртай үе нь 5-9 дүгээр сар байдаг. Харин 6-8 дугаар сард жинхэнэ ургацын үе нь байдаг гэж хэлж болно.
Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа жимс юм. Улаан лооль нь дотроо Ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хортой бодисыг зайлуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ. Ликопин өөрөө байгалаараа хүний биед үүсдэг бодис биш учраас та заавал хоол хүнсээрээ дамжуулж гаднаас авах ёстой байдаг ажээ. Хэдийгээр бусад хүнсний ногоо, жимс жимсгэнд энэхүү бодис агуулагддаг ч улаан лооль шиг өндөр хэмжээтэй агуулдаггүй юм байна. Сүүлд хийсэн судалгаануудаар ч энэхүү гайхамшигт жимсний ач тусыг баталсаар байгаа бөгөөд зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай хэмээн баталжээ. Тиймээс хавар болон зуны улиралд улаан лооль хамгийн тохиромжтой. Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно. Энэ нь та өдөрт ердөө ганц стакан уухад л хангалттай гэсэн үг юм. Улаан лоолинд агуулагддаг төмөр болон калийн агууламж нь хүний зүрхэнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчнөөс сэргийлдэг, бодисын солилцоог зохицуулдгаас гадна цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Мөн серотин гэх бодисыг дэмжиж өгдөг. Серотин нь таны сэтгэл санааг дээшлүүлж, стрессийг багасгадаг. Улаан лооль нь нянгийн эсрэг үйлчилгээ явуулдаг. Ходоодны шарх, шар хөөрөх гэх мэт хоол боловсруулах замын өвчнийг анагааж гэдсийг цэвэрлэж өгдөг. Гэвч зарим тохиолдолд улаан лоолиос татгалзах хэрэгтэй. Жишээ нь хоол боловсруулах системийн цочмог өвчинтэй үед. Учир нь лоолийг идэхэд хоол идэх дуршил нэмэгдэж болзошгүй бөгөөд хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеийг хоол идэхэд бэлэн болгодог. Үүний улмаас өвдөлт нэмэгдэж болзошгүй. Мөн лооль нь өндөг, мах, тараг зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүнтэй зохицол муу байдаг.
Өргөст хэмх
Өргөст хэмх нь хэдий жилийн турш ургадаг ч зуны улиралд хамгийн тохиромжтой ногоо юм. Өргөст хэмхэнд танд өдөр тутам шаардлагатай бараг бүх витаминыг нэг дор агуулагддаг. Зөвхөн нэг өргөст хэмхэнд витамин В1, В2, В3, В5, В6, фолын хүчил, витамин С, кальци, төмөр, магни, фосфор, кали болон төмөр агуулагддаг байна. Ерөнхийдөө зуны улиралд өөх, тос багатай хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Харин 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас зуны улиралдд хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмх нь хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтийг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм.
Байцаа
Байцаа нь хаврын сүүл сар зуны саруудад хүний биед хамгийн тохиромжтой ногоо юм. Эрт үеэс энэ таримал ургамлыг хүмүүс зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ. Түүний эмчилгээний шинж чанарын тухай Тиннократ, Аристотель, Плиний нар бичиж римчүүд толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөх зэрэгт ашиглаж байв. Орчин үеийн анагаах ухаанд байцааны эмчлэх онцгой чадлын тухай тайлбарлахдаа: түүнд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой гэжээ. Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь Р, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай. Жингээ барих, турах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба 100гр салатанд 30ккал байдаг тул хоол боловсруулахад түлхэц болдог. Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй.

Сүүлийн сэтгэгдэл