M-Project

Өмнөговь аймгийн есөн гайхамшиг

Өмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд ордог аймаг юм. Далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг.

Өмнөговь аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж 2019 оны эцсийн хүн амын мэдээнээс 2.3 хувиар буюу 1591 хүнээр өслөө. Нийт хүн амын 50.2 хувь буюу 35885 эрэгтэйчүүд, 49.8 хувь буюу 35608 эмэгтэйчүүд эзлэж байна.

Насны бүтцээр ангилвал 32.8 хувийг 0-14 насны хүүхэд, 52.8 хувийг 15-59 насны, 14.4 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо урьдчилсан байдлаар 21989 болж өмнөх оноос 892 өрхөөр буюу 4.1 хувиар өссөн дүнтэй байна.

Өмнөговь аймгийн есөн гайхамшиг

  • Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул
  • Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ
  • Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам
  • Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
  • Ноён богд,  Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл
  • Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь
  • Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
  • Сангийн далай хийд
  • Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
3
+1
3
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн