Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Төмөртэйн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэд хог шатаасны улмаас 0.5 га талбай шатаж байсныг 17:20 цагт цурамд оруулж, 17:57 цагт унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ

Сүүлийн сэтгэгдэл