Цаг агаар

Шуурхай: Цаг агаарын аюулт үзэгчдээс сэрэмжлүүлж байна

ЦУОШГ-аас цаг агаарын аюулт үзэгчдээс сэрэмжлүүлж байна. Тавдугаар сарын 19-ний өдөр Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах талаар мэдээлж, “Харанга” хэмээн тодотгожээ.

Мөн өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна. 

ЦУОШГ-аас уг мэдээллийг сэрэмжлүүлэхдээ “2008 оны тавдугаар сарын 24-25-нд их халуун болсон. 26-ны өглөөгүүр жаахан бороо хаялж байгаад шуурч, удалгүй цасан шуурга болж, агаарын температур эрс буурснаас олон хүн, хүүхэд осгож нас барсан. 

Шуурга эхлэх үед дан цамцтай, мотоциклтэй явсан хүмүүс хөлдөж бурхан болсон байсан. Хэнтийн цаг уурын газрынхан аймгийн ОБГ-тайгаа хамтарч сайн ажилласан боловч малчид бэлтгэлгүй байсан” хэмээн адилтган дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...