Нийгэм

ХӨВСГӨЛ АЙМАГТ 2022 ОНД 30, ОН ГАРСНААС ХОЙШ 10 УДАА ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Хөвсгөл далай | Өвлийн төрх

Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас  хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн таван байгууллага, 23 сум, нэг тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 200 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн 2022 онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэ суманд зургаан, Улаан-Уул суманд дөрөв, Цагааннуур суманд нэг, Цэцэрлэг суманд хоёр, Түнхэл суманд нэг буюу нийт 30 удаа,бүртгэгджээ.

Харин он гарсаар Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт -1, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт найман удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэг удаа тус тус болсон байна. Тиймээс энэ удаагийн команд штабын сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...