Нийгэм

Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв нээлтээ хийлээ.

НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нээгдэж буй тус төвийн нээлтэд Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо.

viber_image_2023-05-15_20-14-08-093 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа
viber_image_2023-05-15_20-14-02-805 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа

Энэхүү эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв нээгдсэнээр жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм. Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,5 жилээр доогуур байна.

viber_image_2023-05-15_20-14-01-682 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа

Тиймээс тус төв иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, судалгаа, шинжилгээний ажил, сургалт зохион байгуулах, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллах, биечлэн болон утсаар хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар өгч ажиллах юм.

viber_image_2023-05-15_20-13-59-259 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа
viber_image_2023-05-15_20-13-58-017 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа
viber_image_2023-05-15_20-13-54-145 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа
viber_image_2023-05-15_20-13-52-740 Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулагдлаа

Тус жишиг төвийн үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд цаашид эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ үүсгэхээр төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...