Спорт

М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрээр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртэж шагналын тавцанд зогслоо. Манай тамирчны урд БНХАУ-ын хоёр тамирчин алт, мөнгөн медалийн эзэн болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Ёкозүна Тэрүнофүжи Кюүшюүд барилдахгүй

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын...

Монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа

Түүхэндээ анх удаа монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа. Нийт 10...

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна....

Ш.Энхийн-Од Сан Францискод тоглох болсныг албан ёсоор зарлалаа

NCAA 1-р зиндаанд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг...