Дэлхий

Вьетнамд агаарын температур 44.1 хэм хүрчээ

Вьетнамд урьд өмнө тохиож байгаагүй хамгийн өндөр температур бүртгэгдэж Цельсийн 44 гаруй хэмд хүрч халжээ.  Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ үзүүлэлт удахгүй эвэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Температурын дээд үзүүлэлт Вьетнамын умард нутгийн Тан Хоа мужид бүртгэгджээ. Мужийн эрх баригчид өдрийн хэт халуун цагаар гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ анхааруулсан байна. Зүүн өмнөд Азийн бусад орнуудад мөн хэт халуун цаг агаар ажиглагдаж байна. 

Тухайлбал, Тайландын баруун нутгийн Maк мужид агаарын температур Цельсийн 44.6 хэмд хүрсэн тухай мэдээлжээ. Мөн Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь мэдээлж байгаагаар, дорно зүгийн нэгэн хотод сүүлийн арван жилийн хамгийн өндөр температур болох 43.8 хэм бүртгэгдсэн байна. Эдгээр хоёр улсад борооны улирал эхлэхээс өмнө аагим халуун болдог хэдий ч энэ удаад өмнөх температурын үзүүлэлтүүдийг эвдсээр байгаа аж.  

Вьетнамын төв хэсгийн Дананг хотын фермер Нгуен Ти Лан “AFP” агентлагт ярихдаа, халууны улмаас ажлаа маш эртлэн эхэлж, 10 цаг гэхэд дуусгах хэрэгтэй болоод байгаа гэжээ.

Температурын өмнөх дээд үзүүлэлт Вьетнамд тус улсын төв хэсэгт орших Ха Тин мужид 4 жилийн өмнө бүртгэгдэж байсан бөгөөд 43.4 хэм хүртэл халж байжээ.

Түүнчлэн Бангладеш улсын нийслэл Дака хотод 1960 оноос хойших хамгийн халуун өдөр бүртгэгдсэн бол Энэтхэгийн зарим нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 3-4 хэмээр өндөр халж байна гэж тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн байна.

Ташрамд дурдахад, дөрөвдүгээр сард Испанид энэ сарын хамгийн өндөр температур бүртгэгдсэн бөгөөд, тус улсын өмнөд хэсэгт орших Кордоба нисэх онгоцны буудалд агаарын температур 38.8 хэмд хүрчээ.

Мөн дэлхийн температурын өсөлтийг 2030 он гэхэд Цельсийн 1.5 хэмээс дээш хэтрүүлэхгүй байх зорилт биелэхгүй байх магадлалтай гэж цаг уур судлаачид гуравдугаар сард мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...