Нийгэм

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ СУРГУУЛИУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVIII хуралдаанд оролцож салбарт хэрэгжүүлж буй бодлого, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл хийж буй анхны тохиолдол гэж хэлж болно.

Засгийн газрын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлыг нийслэлийн Төлөөлөгчдөд мэдээлснээр ойлголт мэдээлэл нэг байж, нэгж байгууллагад очих ачааллыг бууруулах, боловсролын бодлого, зорилт системтэй, үр дүнтэй хэрэгжих суурь болно.

Монгол Улсын боловсролын салбарын багш, суралцагчдын талаас илүү хувь нь нийслэлд хамаардаг тул нийслэлийн боловсролын хүртээмж, чанарын асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нягт хамтран ажилладаг. 

Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургулиудын асуудлыг хамтран шийдвэрлэх санал гаргаж байна.

НИТХ-д мэдээлэл өгсөн чиглэл.

1. Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлт

2. Сургалтын байгууллагын менежмент, цахим шилжилт

3. Нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын хүртээмж

4. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмж, нэмэгдүүлэх арга зам

5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах санал

6. Боловсролын багц хуулийн шинэчлэл гэсэн багц мэдээллийг хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...