Дэлхий

СУДАНД ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨН ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 83 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Суданы армийн ангиуд болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /тусгай алба/ хооронд дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

Түүний хэлснээр, “одоогийн үйл явдлаас өмнө нийслэл Хартум хотын эмнэлгүүд, цэргийн эмнэлгүүдэд тараагаад байсан эмнэлгийн хэрэгслүүд яг одоо дуусаж байна”. 

“Аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд Хартум хотод ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгааг” ДЭМБ-ын төлөөлөгч мөн онцлон хэлжээ. 

Суданы армийн командлагч, тус улсын удирдах байгууллага болох Бүрэн эрхт зөвлөлийг тэргүүлдэг Абдель Фаттах аль-Бурхан болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч бөгөөд тус зөвлөлд түүний орлогч болох Мухаммед Хамдан Дагало нарын хооронд санал зөрөлдсөний улмаас Суданы байдал хурцадсан байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Серов хот болон Хартум дахь цэргийн баазын ойролцоо эдгээр хоёр бүтцийн хооронд мөргөлдөөн эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...