НийгэмУлс төр

ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД 737 ШИНЭ АВТОБУС ОРЖ ИРНЭ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Засгийн газрын гишүүн өнөөдөр мэдээлэл өглөө.

“Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй шинэ автобусыг авчирсан. Парк шинэчлэлийн хоёр дахь шатны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байна.

87 ширхэг цахилгаан автобусыг есдүгээр сарын 1-н гэхэд, 650 ширхэг Евро-5 стандартад нийцсэн эко автобусыг намар гэхэд оруулж ирнэ.

Нийтийн тээврийн жолооч нарын сургалт, авто баазын асуудлыг шийдвэрлэх, зарим дүрэм журмыг өөрчлөх асуудлуудыг анхааран ажиллаж байна.

Ирэх өвөл нийтийн тээврийн салбарын уналтыг давтагдуулахгүй байхыг Засгийн газарт танилцуулсан”  болохыг сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...