Нийгэм

Д.ТОГТОХСҮРЭН: МОНГОЛ ЁСООР АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ 20,000 ТӨГРӨГ ӨГСӨН

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд мөнгө тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн.

Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. 

Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш” гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

2 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...