Нийгэм

Б.Чойжилсүрэн: Би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна

“ДЦС-3”-т энэ сарын 2-ны шөнө гал гарч  53 настай инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц төрийн өмчит компанид осол гарсан. Ослын үед ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан үйл явдал болсон. Өнгөрсөн шөнө ийм мэдээлэл ирсэн. Хэргийн газарт хуулийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байгаа, албан ёсны байр сууриа тэд илэрхийлэх байх.

Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг томилоод ажиллуулж байгаа. Нэгэнт эрүүгийн хэрэг үүсч байгаа учраас эрүүгийн процессийг дуусгаад эрүүгийн хэрэг дээр нотлох баримтууд цуглуулаад танилцуулах байх.  

Ёс зүйн хувьд харамсалтай үйл явдал болсон. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. 2025 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, төрийн өмчит компаниудын 66 хувийг “Эрчис Монгол” гэдэг компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сарын хугацаанд энэ компанийг бүрэн эрхээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь ийм зүйл болчихлоо. 

Талийгаач хоёр хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг хүн байсан. 20 орчим жил ажилласан байх гэж бодож байна. ДЦС3 60 жил болж байгаа. 5 болон 7 дугаар турбины ашиглалтын хугацаа дуусч байгаа, нам даралтын 12 мегаваттын дөрвөн турбины ашиглалтын хугацаа мөн дуусч байна. Одоогийн байдлаар 226 мегаваттай тэнцэх хэмжээний турбин генераторуудын ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй аваар гарахад бэлэн байдалтайгаар сүүлийн хэдэн жил явж ирсэн. Энэ талаар бид Засгийн газарт танилцуулахаар бэлтгэсэн байгаа” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...