Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Манай хүү нэг охинд хайр сэтгэлтэй болсон

“Хариуцлагын асуудал парламент дээр яригдана”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Тогтоолын төсөлд “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна” гэж. Энэ өгүүлбэрийн учир шалтгаан юу вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Сонгодог парламентын засаглал гэдэг агуулгыг бүгдээрээ л мэдэж байгаа. Монгол Улс  парламентын засаглалтай, төлөөллөө илүү том болгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр парламент өөрөө бие даан шийдвэр гаргадаг байх эрхийг л баталгаажуулж байгаа. 76-126 болсноор олон эксперт орж ирснээрээ санал гээгдэхгүй жагсаалтыг төлөөлж байгаа гишүүд томсгосон тойргоос өндөр чансаатай сонгогдож байгаа гишүүд бүгдээрээ Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Ард түмнийг төлөөлж байгаа элчийн хувьд энэ шийдвэрээ бидний хувьд гаргах нь зүйтэй. Энэ ч агуулгаараа сонгодог парламентапд байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж энэ итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг оруулж ирж байгаа.

Дэлгэрэнгүй деталчилсан асуулт асуувал хариулахад бэлэн байна. Энэ бүх мэтгэлцээн сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газраа бүрдүүлж огцруулдаг байх нь өрөө Үндсэн хуулийн зарчим. Үүнд хэн ч ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх учиртай.  Энэ бол ард түмэнд олгогдсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Тийм учраас парламент олон талаас шүүн хэлэлцээд, олон нийт ард иргэдийн эргэлзээ болон асуудлыг тайлах ёстой. Энэ агуулгаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байгаа. Албан ёсоор Үндсэн хуулиар олгогдсон эрхээ гүйцэтгэх засглалын тэргүүн ч, парламент ч өнөөдөр хэрэгжүүлж байна. Түүхэндээ анх удаа итгэл үзүүлэх тогтоол орж ирж байгаа юм билээ. Энэ нэг талаараа соёл гэж харж байгаа. Өнөөдөр өглөө МАН -ын бүлэг хуралдсан, хайрцагласан ямар нэг шийдвэр гаргаагүй. МАН ын Бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал яриагүй, шийдвэр ч гараагүй. Энэ бол цэвэр эрх зүйт зарчмаараа парламентын эрх үүрэг. Энэ эрх үүрэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал нээгдсэнээр эхэлж байгаа шүү.

Парламент өөрөө эрхээ эдлэх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон, парламентдаа хандсан хандлага. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг парламент л томилно, парламент л чөлөөлнө. Хариуцлагын асуудал парламент дээр л яригдана.

Энэ асуудлыг төлөвшүүлэхэд илүү анхаарах ёстой. Тэгж байж хяналт, харилцан эрх мэдлийн хуваарилалт тэнцвэржинэ. Энэ байр сууринаас хандаж байгаа учраас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...