Нийгэм

“Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр “Тэнгэрлэг Монголын газар шороо” Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тус байгууллага нь 2015 оноос байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардсан албан бичгийг өгсөн юм.  

4 “Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Энэхүү албан бичигт “Чингэлтэй  дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Ойн булаг гэх газарт ойн сан болон усны сан бүхий газарт зөвшөөрөл олгосон байх бөгөөд газар ашиглагч нь барилга барихаар байгалийн мод бутыг олноор устгаж, булгийн эхийг сүйтгэж байгаа” талаар дурьдаад, тухайн газрын зөвшөөрлийг цуцлан, байгалийн нөхөн сэргээлт хийлгэхийг шаардсан байна.

3 “Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хэзээ, ямар шийдвэрээр энэхүү зөвшөөрөл олгогдсон, хуульд нийцэж байгаа эсэхийг судлан, хуулиар хориглосон газарт олгогдсон бол цуцлаж, нөхөн сэргээлт хийлгэнэ гэдгээ Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

2 “Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
1 “Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
5 “Тэнгэрлэг монголын газар шороо” тбб-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Засаг даргын зүгээс хууль бусаар олгосон газрын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа, тэр тусмаа  сургууль цэцэрлэгийн газраас хулгайлсан хууль бус үйлдлүүдийг шалгуулах ажил эхлээд явж байна гэж тэрээр ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...