Нийгэм

Алга болсон 61 настай иргэнийг эрэн хайж байна

Дэрс булан гэдэг газарт алга болсон, 61 настай иргэнийг олоогүй байна  

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар өнгөрсөн сарын 24-ний өдрийн 19:00 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болжээ. Тэд аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т байсан байна.  

ОБЕГ хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 29-нд 12:40 цагт хүлээн авчээ.

Эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс энэ сарын 1-нийг дуустал зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь энэ сарын 5-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтсээс 10-ны өдөр тус тус дахин хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-ны 11:10 цагаас 18:12 цаг хүртэл “Хушаатын гүүр” гэдэг газраас “Хадан хөндий гэдэг газар  хүртэл “Орхон” голын усаар 39 км-т завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, автомашинтай 22 км-т явуулжээ.

Гэвч үр дүнд хүрээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...