Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу-г хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч БНТУ-ыг чухал гуравдагч хөрш, Европ руу гарах хамгийн чухал гарц гэж үздэгээ хэлж, түүх, соёлын холбоотой, ах дүүгийн найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.

Саяхан болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан Рэжэп Тайип Эрдоанд дахин халуун баяр хүргэж буйг уламжлахыг хүсэв.

Улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгаа Монгол, Туркийн Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахын төлөө байгааг хэлэв.

352843875_306415325049475_3150811571223464450_n Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2024 онд тохиох бөгөөд түүхт ойг угтан Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНТУ-д оршин сууж байгаа 6,000 гаруй монгол иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хар тамхи болон үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирогч, оролцогч болохоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг хэлэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлстэй санал нэг байгаагаа БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу илэрхийлэв.

Мөн хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны  Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсныг онцолж, энэ хүрээнд болон бусад асуудлаар идэвхтэй ажиллахаа хэлэв. Уулзалтын үеэр даян дэлхийн энх тайван, олон улсын нөхцөл байдал, улс төр зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

352822453_647985453505572_5409622859350310229_n Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...