Нийгэм

Жирэмсэн эмэгтэй, таван настай хүүгийн хамт нөхөртөө зодуулжээ

Өчигдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр хоёр сартай жирэмсэн эмэгтэй, таван настай хүүгийн хамт нөхөртөө зодуулсан хэрэг гарлаа. Энэ тухай цагдаагийн байгууллагаас:

“Тавдугаар сарын 31-ны өдөр 23:30 минутын орчимд “Хүү бид хоёрыг зодчихлоо” гэх дуудлага ирсний дагуу холбогдогч этгээдийг хойшлуулшгүй саатуулж, эрүүлжүүлэх байранд саатуулсан. Хохирогч болох ээж хүү хоёрыг хамгаалах байранд авъя гэх хүсэлтийг тавьж, хохирогч нарын гэмтэл, бэртлийн зэргийг тогтоолгохоор шүүх шинжилгээний эмчийг томилон ажиллаж байна.

Цагдан хорих үндэслэлийн дагуу цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих хүсэлтийг тавьсан. Ээж хүүг хамгаалалтад аваад ажиллаж байна” хэмээх мэдээллийг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...