Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны “Нуур”-ын 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүүлийн сэтгэгдэл