Нийгэм

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа

Чингэлтэй дүүргийн 170 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, нийт 6182 м/кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

IMG_5059 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа
IMG_5145 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа
IMG_5117 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа

Тус барилгын шав тавих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Нямсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчид оролцлоо.

IMG_5202 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа
IMG_5188 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавыг тавилаа

Тус барилга:

  • В1 ДАВХАР: Ариутгал, угаалга, зоорийн өрөө, ажилчдын хувцас солих, эмнэлгийн хог хаягдал, цахилгаан, дулааны щит, ханын хүчилтөрөгчийн систем
  • 1-Р ДАВХАР А хэсэг: Хэвтэн эмчлүүлэх, гарах үйлчилгээний хэлтэс, эмийн сан, угтах үйлчилгээ, даатгал, цахим бүртгэл, өлгүүр
  • 1-Р ДАВХАР Б хэсэг: Хүлээн авах, яаралтай тусламж, травмпункт, тусгаарлах, дүрс оношилгоо /рентген, компьютер томографийн өрөө/
  • 2-Р ДАВХАР: Оношилгооны хэсэг-дуран, тархи, зүрх, хэвлийн хэт авиан оношилгоо, лаборатори, хими эмчилгээ, гемодиализ
  • 3-Р ДАВХАР: Хагалгааны блок, хүүхэд болон насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг
  • 4-Р ДАВХАР: Гал тогоо, эмнэлгийн алба /ЭЭО, чанар, даатгал, халдвар судлагч, дүн бүртгэл/ мэдээллийн технологич, сервер, төгсөлтийн дараах сургалтын алба, ЭМД-ийн архив
  • 5-Р ДАВХАР: Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг
  • 6-9-Р ДАВХАР: Гэмтэл, мэс засал, мэдрэл, хүүхэд, сэргээн засах, уламжлалт, дотрын хэвтэн эмчлүүлэх тасгууд /1 давхарт 38-48 ортой/ давхарт тус тус байрлах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...