Дэлхий

УКРАИНЫ ДРОН ОХУ-ЫН ТУЛА МУЖИЙН НЭГ ХОТОД ДЭЛБЭРЛЭЭ

Ням гарагт Украины талаас нисгэсэн дрон ОХУ-ын Тула мужийн нэг хотод дэлбэрч, гурван хүнийг шархдуулж, орон сууцны гурван барилгыг гэмтээсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

“Украины Ту-141 Стриж нисгэгчгүй онгоц Тула мужийн Киреевск хотод дэлбэрсэн байна. Дрон тэсрэх бодис тээвэрлэж явжээ” гэж уг мэдээнд өгүүлсэн байна.

Киреевск хот нь ОХУ-ын нийслэл Москва хотоос өмнө зүгт 220 км зайтай оршдог.

Халдлагад өртсөн гурван хүний шарх амь насанд аюул учруулахааргүй болохыг Оросын онцгой байдлын алба мэдээлжээ.

Дэлбэрэлтийн улмаас Киреевск хотын төвд том хэмжээний тогоо үүссэн байна.

Оросын эрх баригчид өмнө нь Украины хилээс хол хэд хэдэн хот сууринд дроны халдлага гарсан талаар мэдээлж байв. Гэхдээ дээрх халдлагуудыг үйлдсэнээ Украины тал албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...