Нийгэм

НЭН ХОВОР УРГАМЛЫГ ХУДАЛДСАН ТОХИОЛДОЛД 1-5 ЖИЛ ХҮРТЭЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

“Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор ургамал болох вансэмбэрүү цэцгийг хууль бусаар худалдаж байсныг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан вансэмбэрүү (saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн Д нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар тухайн иргэн нь вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1.2 килограммыг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн, ААН, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...