Цаг агаар

Улаанбаатарт 16 хэм дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, Орхон, Сэлэнгэ,  Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Хэрлэн, Туул голын хөндийгөөр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...