Төрийн хүндэт харуулууд “Чингис хаан” музейн гадна хуримын харуул хийж байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр гарсан билээ.
Энэ талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын салааны даргаас тодрууллаа.
Тэрбээр “Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад маргааш айлчилна. Айлчлалынхаа үеэр “Чингис хаан” музейд зочлохтой холбогдуулан хүндэт харуулууд маань бэлтгэл сургуулилалт хийсэн. Тэр үеэр хуримын хувцастай хүмүүс ирээд зураг даруулсан байсан. Хуримын хүндэт харуул хийгээгүй” хэмээн ярилаа.

Сүүлийн сэтгэгдэл