Цаг агаар

ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААР

Маргааш өдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр  хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 25-ны 20 цагаас 04-р сарын 26-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, хээрийн нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор -8…-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн голын сав газраар +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус дулаан, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...